Орон нутагт нүхгүй тарваганууд нийслэлийг чиглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Сонгуулиас өмнөх улс төрийн нөхцөл байдал нэг л тогтворгүй байна. Өнгөрсөн долоо хоногт 76 гишүүний хувьд шуурганд уруудсан юм шиг шуурхай ажилласан долоо хоног байлаа. Дээр нь УИХ-ын нэр бүхий гишүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналаа Ерөнхий сайдад ч тавьчихсан. Харин огцруулах эсэхдээ тултал гишүүдын ирц бүрдээгүйн шалтгаанаар хойшлуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо хэд дахин хэт удаан хуралдсаны эцэст сонгуулын тов, төсөв, нийслэлийн сонгуулиа нэг мөр чуулганаар шийдээд авналээ. Одоо ганцхан СЕХороо ажлаа базаах хэрэгтэйг Дэмбэрэл дарга сануулаад авсан. Энэ мэтчилэн улс төр хөдөлгөөн ихтэй байлаа.

Энэ жил тойргийн системээр 48 хүнийг УИХ-д сонгоно. Энэ 48 мандатын 16 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт ногдож буй. Дорноговь, Говьсүмбэр хоёр нийлээд нэг тойрог болсон харин бусад бие даасан тойрог хэвээр үлдсэн. Тиймээс одоо өөрийн гэсэн үүр олох тэмцэл намууд дотор хашир бурхинуудын дунд ид өрнөж байна.

МАН-ын хувьд гэхэд бүх тойргуудад хашир бурхинуудаа сойх магадлалтай байгаа. Мандатын тоо багассанаас шалтгаалан зарим нэг хөгшин бурхинууд нь нүхгүй үлдэх гээд сандарч байгаа сурагтай. Дээр нь их мөнгөөр нэр дэвшиж байгаа нөхдүүд нэмэгдээд ирэхээр хуучин нөхдүүд орон нутгаас жийгдэж  нийслэлийн тойргууд руу гэтэх нь тодорхой.

Ардчилсан намын хувьд мөн адил мандатын тоо хасагдсан учир хууччуул нь цөм л нүхгүй болчихсон мэт сандралдаж байна.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top