Өнөөдөр хатан ятга эгшиглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Азийн ятга хөгжмийн хатан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 15 цагаас Тусгаар тогтнолын ордонд “Хатан ятга” нэртэй өөрийн бие даасан анхны тоглолтоо толилуулах гэж байна. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа “Бөртэ” хамтлагийг нөхрийн хамт 2000 онд байгуулсан юм. Хамтлагаараа "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон “А” зэрэглэлийн олон улсын кино наадмын "Шилдэг киноны хөгжим" шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн "Шилдэг уран бүтээл"-ийн шагнал гээд олон шагналын эзэн болсон. Харин энэ удаад түүнийг уянгалаг хэрнээ ихэмсэг, бардам ятгын хэмнэлийг мэдрэхийг хүсвэл түүний тоглолтод саатаарай.  Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг юм байна.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top