Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг орон даяар эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

“Эрүүл мэнд – Эрхэм баян” уриан дор Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг өнөөдөр орон даяар эхэллээ. Аймаг орон нутаг бүр төв талбайдаа, нийслэлийн иргэдэд зориулсан өдөрлөг Сүхбаатарын талбайд 12.00 цагт зэрэг нээлтээ хийсэн. Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн байгууллагууд бүтэн өдрийн туршид өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хүссэн иргэдэд тухайн нөхцөлд үзүүлэх боломжтой үзлэг, шинжилгээг хийж, сургалт сурталчилгааны ажил явуулах аж. Мөн “Эрүүл мэнд –Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэрийг мөн ажиллуулж, хүрэлцэн ирсэн хүмүүсийн санал хүсэлтийг шууд хүлээн авах аж.

Дашрамд дуулгахад, Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, хамтын хүчээр эрүүл амьдралыг цогцлоохын төлөө ЭМЯ-наас санаачлан энэ сараас эхлэн хоёр сарын хугацаатай “Эрүүл мэнд – Эрхэм баян” компанит ажлыг өрнүүлж байгаа юм.

 Энэ хүрээнд “Эрүүл мэнд – Эрхэм баян” иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг, “Эзэн хичээвэл – Эрүүл байна” нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтарсан ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаа, “Эзэн хичээвэл – Эрүүл байна” хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгааны нэвтрүүлгүүд бэлтгэн цацах ажлуудыг эхлүүлсэн аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top