Монголын уран зохиолын анхны ”нэвтэрхий толь” хэвлэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Д.Галбаатар  “Уран зохиол, онол, түүх, шүүмжлэл”  хэмээх нэвтэрхий толь бүтээжээ. Манай улсын уран зохиол, хэл шинжлэлийн томчууд энэ номыг өлгийдөн авсан байна.

Тэнгэрийн өнгөт хавтастай энэ ном 2000 орчим толгой үгтэй. Нэвтэрхий толь хийх шинжлэх ухааны стандартыг баримталж хийсэн уг бүтээлийн нэг онцлог нь гадаадын 500 гаруй эрдэмтэн судлаачийн ном зүйг оруулсан явдал.

Номыг БНХАУ-д хэвлүүлэх, тээвэрлэж авчрах бүх зардлыг “Шинэ ази” компанийхан гаргажээ. Өрнө, дорнын уран зохиолын онолын сэтгэлгээ, чиг хандлагыг монгол хөрсөнд хэрхэн буулгаж , уялдуулахыг зорьсон нь минь багш, оюутан, сурагч, эрдэмтэн судлаач, уран зохиол сонирхогч залуусын мэдлэгт хувь нэмэр оруулах шинэ агуулгатай бүтээл болсон гэдгийг номын зохиогч онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top