Хөдөөг хоршооллох аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Монгол Улсын Засгийн газар НҮБ-д санал тавьсны дагуу 2012 оныг Олон улсын хоршоог дэмжих жил болгосон бөгөөд үүнтэй уялдуулан Засгийн газар хөдөөг хоршооллох аяныг гурван жилийн хугацаатай зарласан. Харин энэ ажлын буюу  “Хөдөөг хоршооллох аян”-ы нээлтийг  Хэнтийчүүд хошуучлан эхлүүлжээ.  

Зөвлөгөөн сургалтаар ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд хоршоог хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, хоршооллох аяныг орон нутагт хэрхэн зохион байгуулах болон сумдад жижиг хоршоо байгуулах арга зүйг тайлбарлан, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцогчдыг сургах, сургагч багш бэлтгэх сургалт явуулжээ. Хэнтий аймгийн хэмжээнд 50 гаруй хоршоонд 1600 гишүүд бүртгэлтэй байдаг аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top