Үл мэдэгдэх нисдэг биетүүд Оросыг илүүтэй сонирхдог гэж NASA мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

    Москвад олон мянган хүн жагссан эсэргүүцлийн цуглаан болох үеэр хотын тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет ажиглагдсан ба үүнийг харь ертөнцөөс зориуд илгээсэн байж болох талаар Америкийн сансар судлалын нийгэмлэгийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

     NASA-гийн өгүүлснээр харь гаригийнхан манай дэлхийн агаар мандалд алсын удирдлага бүхий тусгай төхөөрөмж буулган дэлхийг оршин суугчидтай нь хамт судалж,  дэлхийн улс төрийн нөхцөл байдал, ялангуяа Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг нарийвчлан ажиглаж байсан байж болзошгүй юм байна.

     Орос бол үл мэдэгдэх нисдэг биетүүд ихээр үзэгддэг  бүс нутаг бөгөөд ялангуяа цэрэг армийн байршлын ойролцоо илүүтэй ажиглагддаг гэж NASA мэдээлжээ.

эх сурвалж: www.directadvert.ru

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top