Жүжигчин Амбийг нас барсан тухай цуурхал таржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

Хошин урлагийн нэрт мастеруудын нэг жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг таалал төгссөн гэх мэдээлэл facebook болон twitter сайтаар өчигдрөөс эхлэн цацагдсан байна. Гэвч энэхүү мэдээлэл нь цуурхал байжээ. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Амбий маань Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа толилуулахаар ерөнхий продюссороор нь ажиллаж байгаа аж. Бид жүжигчинтэй өөрийнх нь гар утсаар сая холбогдож тодруулга авахад "Юу яриад байгаа юм бэ. Харин утсаа залгасан чинь бөөн асуудал болоод хүн болгон залгаад байна. Би шинэ жүжиг тавих гээд завгүй байна. Ямар учиртай мэдээ хаанаас гараад байгаа юм" гэж хариуллаа. Барууны томоохон одуудыг нас барсан тухай мэдээллийг олон нийтийн нээлттэй сайтуудаар үе үе тараадаг таагүй моод дэлгэрээд байгаа. Монгол түмний хайртай жүжигчнийг маань бурхны оронд одчихлоо гэх цуурхалыг тараасан этгээд ч мөн энэ сувгийг ашигласан байна. Ингэж facebook, twitter  цахим хуудас ашиглан хүнийг гүтгэсэн, худал цуурхал дэгдээсэн этгээдтэй хэрхэн хариуцлага тооцох  талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Ялгуун

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.29.48) 2019 оны 02 сарын 16

ene xa baisiin 2013 onii medee bna

0  |  0
(126.60.232.55) 2019 оны 02 сарын 16

2010-2012 gj bn shde -_-

0  |  0
ө(103.229.176.131) 2015 оны 02 сарын 27

он сарыг нь хараач

0  |  0
(103.10.23.21) 2019 оны 02 сарын 16

tiim bl gui dee

0  |  0
(202.21.113.141) 2015 оны 02 сарын 27

Үнэн юмуу хүмүүс үхсэн гд бнашдэ тнай сайт худлаа мэдээлэл оруулаад бгам бишүү

0  |  0
(202.5.206.5) 2015 оны 02 сарын 27

урт наслах нь дээ

0  |  0
Top