Фэйсбүүк, твиттерээр худал мэдээлэл цацбал таван жил хүртэл хугацаагаар хоригдоно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30


Бид Фэйсбүүк, твиттерээр  худал мэдээлэл цацсан иргэнд  хуулийн дагуу ямар хариуцлага тооцдог болохыг тодруулан эргэн мэдээлэх болно гэсэн билээ.  Тэгвэл худал мэдээлэл цацсан хэрэг нь голчлон хэн нэгэн хүний нэр төрд халдсан хэрэг байдаг бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 110 /доромжлох/  болон 111-д /гүтгэх/ заасны дагуу хариуцлага хүлээнэ.  

110 дугаар зүйл нь Доромжлох,   


110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.



 


111 дүгээр зүйл нь Гүтгэх

 


111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 


111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 


/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 


111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Манай улсын хувьд асуудлыг дээрх хуулийн дагуу асуудлыг шийдэхийн зэрэгцээ ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдсан байна, тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ уучлалт гуйхыг шүүхээс шийдвэрлэдэг ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top