Нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгаалах асуудлыг нээлттэй болгох нь нийгэм эрүүлжих том алхам

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулсан “Нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгаалах нь” сэдэвт хурал хоёр дахь өдрөө “Их Тэнгэр”-т амжилттай болж өндөрлөлөө.

Энэ өдрийн хурал нь Хүний эрх хөгжил төвийн хуульч Д.Эрдэнэчимэгийн “Нийтийн эрх ашгийг шүүхэд хамгаалах эрх зүйн орчин” илтгэлээр эхлэлээ. Тэрээр нийтийн эрх ашгийг нэхэмжлэх асуудлыг процессын хуулиудад эсвэл салбарын хуулиудад тусган нээлтэй болгох санал гаргав.

Нийтийн эрх ашгийн хуулийн Дэлхийн сүлжээ байгууллагын Бээжин дэх салбарын захирал Роб Прехт “Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах АНУ болон БНХАУ-ын туршлага”-ын талаар ярилаа.

Олон нийтийн эрх ашгийн төлөөх хуульчид эдийн засгийн хүчирхэг хүмүүсийн ашиг сонирхлыг төлөөлөх бус эрх ашиг нь хохирч байгаа хүмүүсийн өмгөөлөгч болох замыг сонгосон байдаг. Гэхдээ тэдний ажил иргэний эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрх, хэрэглэгчдийн эрх ашигийн төлөө, байгаль орчныг хамгаалахын төлөө ажиллаж буй хуульч бус олон хүмүүсийн тэмцэлгүйгээр амжилтад хүрэхгүй. Тэр хүмүүс Засгийн газар, хувийн компаниудын эсрэг нэхэмжлэл гаргаж шүүхэд ханддаг. Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах асуудлын нэг чухал хэлбэр нь “нэгдэн нэхэмжлэх” юм. Энэ нь бүлгүүд, ТББ-ууд нэхэмжлэл гаргах эрх, боломж гэж олйгож болно.

Америкт хуульчид нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэд нийтийн эрх ашгийн нэхэмжлэл олон удаа гаргаж байвал нийгэм эрүүлжиж буйн илрэл. Харин Хятадад  зарим төрийн байгууллагууд хуульчдад эргэлзээтэй ханддаг. Тухайлбал нийтийн эрх ашгийн нэхэмжлэл ихсвэл түүнийг түгшүүр мэт хүлээж авдаг.

Нийтээр нэхэмжлэх  эрх зүйн тогтолцоо монголд хэрэгтэй юу? Дээрх хоёр улсын туршлагаас харахад нэг л зүйл тодорхой байна. Боломжийг нь нээж өгснөөр нийтийн эрх ашгийн нэхэмжлэл  олноороо гардаг юм байна хэмээн тэрээр ярьсан юм.

Дараа нь Казакстан Улсын байгаль орчны яамны Экологи, уур амьсгалын шинжлэх ухаан, судлагааны хууль тогтоомж боловсруулах бүлгийн ахлагч  Вадим Ни “Байгаль орчны асуудлыг шүүхээр нэхэмжлэн хамгаалах Төв Азийн улс орнуудын туршлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр хэлэхдээ “Нэгдсэн Үндэсний байгууллагын Европын хороо гэж байдаг. Энэ хороо байгаль орчны асуудлаар баталсан нэг конвенцийг дурдахыг хүсч байна. Тэр бол байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, олон нийтийн оролцоог хангах, шударга шүүхээр шүүлгэх асуудлаар гаргасан Аархусын конвенци юм. Энэ конвенц Төв Азийн Казахстан, Киргиз, Тажик, Туркистан улсын хувьд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Байгаль орчны асуудлаар олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн асуудлыг шүүхээр нэхэмжлэн хамгаалах олон улсын жишиг стандартыг бидэнд зааж өгсөн.

Энэ конвенцид Монгол улс нэгдэж орвол чухал ач холбогдолтой болох байх гэж найдаж байна. Байгаль орчны асуудлаар нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгаалах асуудлыг энэ конвенцийн 9 дүгээр заалтаар зохицуулсан байдаг. Энэ нь гурван жишиг стандарт юм. Нэгдүгээрт байгаль орчны асуудлаар нийтийн эрхийг хамгаалсан асуудлаар шүүхэд нэхэмжлэн хамгаалахад олон нийтийн мэдээлэл авах эрхийг хааж боосон тохиолдолд үүний эсрэг нэхэмжлэх эрхийг нээлттэй болгосон. Хоёрдугаарт байгаль орчны асуудлаар төрийн байгууллага шийдвэр гаргах процесс, олон нийтийн оролцоог хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг заасан. Гуравдугаарт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналттай холбоотой асуудлыг зохицуулсан байдаг хэмээн тэрээр хэлсэн юм.

Оролцогчид 3 багт хуваагдан “Цаашдын алхам-бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн санал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Нэгдүгээр бүлэг нь нийтийн эрх ашгийг илэрхийлэн нэхэмжлэгч хэн байх вэ гэдэг дээр ямар нэгэн шалгуур тавихгүй, харин итгэмжлэл авах шаардлагатай бол хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэж байв. Хоёрдугаар бүлэг нэхэмжлэлийн зарга, хохиролтой холбоотойгоор санал хэлсэн. Өмгөөллийн хөлсийг хэрхэн хариуцаж төлөх вэ? Юуны өмнө пробоно гэдэг үйлчилгээг нэвтрүүлэх, мөн тусгай сан байгуулах хэрэгтэй. Тэмдэгтийн хураамжаас нийтийн эрх ашгийн нэхэмжлэл байгаа тохиолдолд чөлөөлөхөөр хууль тогтоомжид оруулж, шинжээч гэрчийн зардлыг төрөөс болон сангаас гаргах нь зөв. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал маш их гарах магадлалтай. Жишээ нь нөхөн сэргээх үйл ажиллагааг даалгах мөнгө гаргах шаардлага гардаг. Энэ дээр төр өөрөө хариуцаад дараа нь буруутай этгээдээс гаргуулах мэтээр зохицуулалтаа сайжруулах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

Хохирол тооцоход материалаг зүйл дээр хялбар байдаг. Эдийн бус зүйл бол түвэгтэй. Үүн дээр гадна дотны жишээг ярилцаж байгаад жагсаалт гарган эрүүл мэнд, сэтгэл санаа гэхчлэн зааж тодорхой үнэлгээнүүд тавин  жишиг аргачлал боловсруулах хэрэгтэй. Ийм аргачлалыг амжилттай хэрэглэж буй улс орнууд бий. Магадлан итгэмжлэгдсэн шинжээчдийн байгууллага байх шаардлагатай гэв.

Гуравдугаар бүлэг нийтийн эрх ашиг нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд оролцох байгууллагуудын үүрэг оролцооны талаар санал зөвлөмж хэллээ. Нийтийн эрх ашгийн нэхэмжлэгчийн чадавхи, оролцоог тодорхойлох шаардлага гарна. Энэ бол одоогийн шүүх практикт байдгаас өөр байх ёстой. Үндсэн хуульд заасан эрх ашгууд нийтийн эрх ашигт багтах ёстой. Хуулийн этгээдийг заавал ТББ гэлтгүй төрийн байгууллага ч байж болно. Хүний эрхийн үндэсний комисс дэргэдээ нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах багтай байвал зохистой. Прокурорт ч ийм баг  байх ёстой. Чадавхийг нь ТББ –тай хамтран дээшлүүлэх шаардлагатай. Суурь эрх ашиг дээр үндэслэн нийтийн эрх ашгийн тодорхойлолтыг гаргаж  болох юм. Нийтийн эрх ашгийг шүүхэд хамгаалах асуудлаар өмгөөлөгч, шүүгч, прокурорууд бүгдээрээ ойлголт, мэдлэг, хандлагаа өөрчлөн нэг болгох шаардлагатай.  Ингэхийн тулд нийтийн эрх ашгийн асуудлыг хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын болон хуулийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах хэрэгтэй хэмээлээ.

Хурлыг хааж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ “Нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгалах асуудал шинэ ойлголт. Олон зүйл нээлттэй үлдлээ. Бид энэ асуудлуудаар ярилцаж, мэтгэлцэх шаардлагатай гэж бодож байна. Улс орон хөгжиж эдийн засгийн харилцаа өргөжихийн хэрээр нийтийн эрх ашиг зөрчигддөг. Хүүхдийн тоглоомын талбай ихэнх нь алга болсон харагддаг. Гэтэл энэ талаар нэхэмжлэл гаргаж харагддаггүй. Уул уурхайтай холбоотой байгаль орчны асуудлаар л нэг хэсэг нь дугарч байна. Нөгөө талаар бид бүхэн байгаль орчинтой буруу харьцаж, уул уурхайгаар хэтэрхий хөөцөлдсөнөөс гол горхи ширгэж, байгаль орчин нөхөгдөшгүй хохирол учирч  байна. Үүнээс болоод малчид маш хүнд байалд ордог. Тэр болгоныг  нэхэмжилж  чадахгүй байгаа гэж бодож байна.

Иргэд маань 90 оны партизаны аргаар л тэмцэж байгаа. Жагсах, цуглах, компанийн үйл ажиллагааг саатуулах гэх мэтээр. Яг хуулийн хүрээнд нэхэмжлэлээ гаргаад шийдвэрлүүлээд явж байгаа нь эхлэл төдий болов уу. Нэг хүний эрхийг сэргээхэд нэг л хүн баярлана. Нийтийн эрх ашгийг сэргээхэд олон хүн баярлана. Энэ утгаараа нийтийн эрх ашгийг сэргээх ийм алхам нь нийгэмд шударга ёсыг тогтооход чухал ач холбогдолтой. Энэ нь нөгөө талаараа хууль хяналтын байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагуудын үйл ажиллагаатай шууд холбоотой.

Ерөнхийлөгч санаачилгаар хийж буй энэ хуралд оролцож, санал бодлоосоо хуваалцсан Дээд шүүхийн шүүгчид, өмгөөлөгчид, ТББ-ын төлөөллүүд, түүнчлэн АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийн хүний эрхийн хөтөлбөрийн захирал Минди Жейн Роүзмен, Нийтийн эрх ашгийн хуулийн дэлхийн сүлжээ байгууллагын Бээжин дэх салбарын захирал Роб Прехт, Казахстан Улсын Байгаль орчны яамны Экологи, уур амьсгалын шинжлэх ухаан, судлагааны хууль тогтоомж боловсруулах бүлгийн ахлагч Вадим Ни та бүгдэд баярлалаа. Цаашид ч хамтран ажиллаарай гэж хүсэх байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top