”Хайртай бол эргэж хараарай” үзэгчдийг байлдан дагуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30




  “Мөрөөдлийн театр”-ын шинэхэн уран бүтээл "Хайртай бол эргэж хараарай" уянгын, драмын жүжиг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна.
Тавдугаар сарын 2-нд нээлтээ хийх тус жүжиг "Тусгаар тогтнолын ордон"-нд тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал өдөр бүр 19:00 цагаас тоглогдох ажээ.  "Мөрөөдлийн театр"-ын анхны уран бүтээл болох "Миний нууц хүү" жүжиг нь Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан тайзнаа тавигдаж үзэгч олныг байлдан дагуулсныг та бүхэн санаж байгаа биз. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон олон амжилтыг араасаа дагуулсан тус театрын хоёр дахь уран бүтээл тайзнаа амилахад ийнхүү бэлэн болсон байна. Тус жүжгийн зохиолыг МУСГЗ,яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулсан."Хайртай бол эргэж хараарай" жүжиг тайзнаа тавигдахтай зэрэгцээд  "Ээжийн дайсан" уран сайхны кино нээлтээ хийхээр болсон нь удтал хүлээсэн үзэгчдэд сайхан мэдээ болоод байна. Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр,С.Баттулга нар хамтран "Мөрөөдлийн театр" анхны жүжгээ үзэгчддээ толилуулж их амжилтыг дагуулж байсан бол өдгөө хамгийн отгон театрын бүрэлдэхүүн өргөжин "Х-түц" хамтлагийн жүжигчин Батаа нэгдсэн нь олны анхаарлыг мөн татаад байгаа. Авьяаслаг шижигнэсэн залуусаас бүрдсэн тус театрын уран бүтээл  өмнөх амжилтаасаа ихийг дагуулна гэдэгт итгэлтэй байна. Залуу уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье.
С.Цэлмэг
Shock.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top