Хагас зууны дараа эзэндээ ирсэн захидал

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

    Өнгөрөгч долоо хоногт  Америкийн иргэн Скотт Макмерри 1958 онд ээж нь түүнд Чикагогоос илгээсэн шуудангийн ил захидлыг хүлээн авчээ. Тухайн үед Макмерри Джорджия мужид байсан ба ил захидал тэр хаягаар нь илгээгдсэн атал сая Флоридагийн хаягаар нь шууданч хүргэж ирсэн байна. Эзэндээ хүрч чадахгүй байсан энэ захидлын талаар нэгэн эмэгтэй Facebook-дээ нийтлэн түүний найзууд Скотт Макмеррийн хаягийг эрж хайхад нь тусалснаар ээжийнх нь энэхүү захидал хагас зууны дараа 71 настай хүүд нь ирсэн ажээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top