Өнөөдөр Киркоров 45 насны ойгоо тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

    Кремлийн Их ордны тайзнаа өнөөдөр ОХУ-ын ардын жүжигчин, эстрадын дуучин  Филипп Киркоров өөрийн 45 насны ойг долоон мянган үзэгчдийн хамт «ДРУGOY»  шинэ шоу тоглолтоороо тэмдэглэнэ.

     “Урьд нь би энэ өдрийг аль болохоор чимээ шуугиангүй өнгөрүүлэхийг хүсдэг байлаа. Дөрөвдүгээр сарын 30-ны  өдөр ээж маань нас барснаас хойш энэ өдөр надад ямар ч баяр баясгалантай санагдахаа больсон. Гэвч одоо надад аз жаргалтай мөч дахин эргэж ирлээ. Энэ бол миний охин Алла-Виктория,  надад хувь заяа минь бэлэглэсэн хамгийн үнэтэй эрдэнэ. Миний амьдрал одоо л дөнгөж, 45 настайдаа шинээр эхэлж байна” хэмээн нэрт дуучин маань ярьсан байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top