Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас модны найман захад шалгалт хийж, зөрчилтэй газруудыг энэ сарын 13-нд үйл ажиллагаа явуулахыг нь хориглон лацадсан. Нийслэлийн хэмжээнд мод, модон материалын есөн захад 160 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдний 98 хувь нь гар хийцийн хөрөө ашигладаг гэнэ. Өнгөрсөн онд мод, модон материалын төрөлжсөн захын MNS5162:2002 стандартын ерөнхий шаардлагад өөрчлөлт оржээ. Ингэснээр ОХУ-д үйлдвэрлэсэн “C6” хэмээх тавцантай хөрөөг дуурайлган, зориулалт, хэлбэр хэмжээг нь өөрчилсөн гар хийцийн хөрөөг ашиглуулахгүй байхаар болсон байна.
Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний дотор захуудыг үйлдвэрлэлийн зориулалттай хөрөөтэй болох албан шаардлага хүргүүлсэн байна. Гэтэл найман зах шаардлага биелүүлээгүй учраас энэ сарын 13- нөөс түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоожээ. Учир нь “Доной” зах дээр 2008 онд гар хийцийн хөрөөнөөс болж хүн нас барсан тохиолдол ч бий гэнэ. Гэсэн ч үйл ажиллагаа эрхлэгчид “Бид аль болох аюулгүй байдлын үүднээс нэмж эрэг боолт засал хийсэн. Ингэснээр ажлын үүднээс нэмж эрэг боолт засал хийсэн. Ингэснээр ажлын бүтээмж харьцангуй илүү байдаг” хэмээн ярьж байсан юм.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )