Есөн дүүрэг урлагаар өрсөлдлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

 

Ардчиллын салхитай зэрэгцэн монгол оронд шинэ үнсэн хуулиар байгуулагдсан залуу байгууллагын нэг бол Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм. Энэхүү байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойгоо угтан 9-н дүүргээс бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү ажлын салхыг хагалж Баянзүрх дүүргээс анх удаа дүүргүүдийнхээ дунд Урлагын их наадмыг зохион байгууллаа. Нийслэлийн ИТХ, Нутгийн удирдлагын холбоотой хамтран бөхийн өргөөнд зохион явуулласан уг арга хэмжээнд дүүргүүд ихээхэн ач холбогдол өгч идэвх санаачлагатай оролцсон юм. Нутгийн удирдлагын холбооны үйл ажиллагааг дэмжих цаашлаад дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилгоор хийгдсэн Урлагын  их наадамд Хослол дуу, гоцлол дуу, ардын язгуур урлаг гэсэн 3 намноциар  9-н дүүрэг авъяас билгээ уралдуулсанаас тэргүүн байранд Сонгинохайрхан дүүрэг  багаараа шалгарч  1 сая төгрөг шилжин явах цомоор шагнуулсан бол   удаах байранд наадмыг зохион байгуулагч Баянзүрх дүүрэг орж  гутгаар байранд манай алслагдсан дүүргүүдийн нэг болох Багахангай дүүрэг шалгарлаа. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top