Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

            Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ. Уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно.    Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Жекей нар оролцох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top