3.95 кг алт хил давуулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

Өчигдөр Монгол Улсын хилээр 3.95 кг алт давуулахыг оролдсон хэрэг гарчээ. Замын-Үүд-Эрээний чиглэлийн 7816 дугаар галт тэргэнд 3.95 кг алт нууж, гуалин ачсан задгай вагоны явах ангийн дээд хэсгийн раамны хөндийд нуусан байсан байна. Үүнийг хилийн 0108 дугаар ангийн ахмад Н.Дамдинбадрах, дэд ахлагч М.Баянзул, байлдагч С.Сүхболд нар илрүүлжээ.Одоо энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top