Монгол залуу ус мэдрэгчтэй таягийг дэлхийд анх удаа зохион бүтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

Аливаа улсын хөгжлийн түүчээ нь оюун ухаан мэдлэг чадавхиа үнэт баялаг болгох чадвартай инженер, техникийн ажилтнууд байдаг.Тэр ч утгаараа монголчууд залуусынхаа  зохион бүтээх авьяасыг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулах болсон. Түүний нэг илрэл нь “Залуу зохион бүтээгч” уралдаан юм. Тус уралдааны ялагч  С.Бат-Очир саад болон ус мэдрэгчтэй таягийг дэлхийд анх удаа зохион бүтээжээ. Тэрээр уралдааны туршид хараагүй иргэдийн таяганд анхаарлаа төвлөрүүлж ажилласныхаа үр дүнд тэргүүн байрын эзэн болжээ. Мэдрэгчтэй таягаа сургуулийнхаа Г.Мөнхбат гэж оюутантай хамтарч бүтээсэн байна. Нэг таягны эд ангийг худалдаж авахад нийт 57 мянган төгрөгийн зардал гарсан аж. Таяг одоогоор худалдаанд гараагүй ч цаашид  25 хувийн ашигтай буюу 72 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Монгол улс жилдээ 2000-3000 таяг худалдаж авдаг бөгөөд тэр орон зайг нөхөх зорилго тавин ажиллаж байгаа гэнэ. Цаашлаад хямд өртгөөр олон улсын зах зээлд гаргах бүрэн боломжтой гэж хараагүйчүүдийн холбооноос мэдэгджээ. Учир нь энгийн мэдрэгчтэй таягнууд дэлхийд 1000 орчим ам.долларын үнэтэй зарагддаг бол монгол залуугийн зохион бүтээсэн энэхүү таяг 100 ам.долларт нийлүүлэх боломжтой аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top