“Московский комсомолец” сонин Оросын нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкин, Францын алдарт зохиолч Александр Дюма нар нэг хүн байсан тухай гайхалтай материалыг нийтэлжээ.
Энэхүү нийтлэлийг бичигчийн өгүүлснээр, Пушкин халз тулаанд нас бараагүй, харин хуурамчаар үхсэнийхээ дараа Франц руу гарчихсан аж. Тухайн үед оршуулга нь шөнө болсон ба гэр бүлийнхэнтэй нь хамт биш, харин ойн захад хөдөөлүүлсэн зэрэг нь эргэлзээ төрүүлсэн байж болох юм. Зарим хүмүүсийнхээр бол тэр өөрийн үхлээ “Евгений Онегин” зохиолдоо тодорхой дүрсэлсэн гэж үзэж байна.
Ямартаа ч тухайн үед Парис хотноо хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх Александр Дюма гэнэт бий болон асар богино хугацаанд алдаршсан ба гадаад төрхөөрөө Пушкинтай их адилхан байсан аж.
Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )