Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны Дээд хэмжээний 17 дахь уулзалт Япон улсын Тоттори мужид болжээ.
Уулзалтад Төв аймаг, БНСУ-ын Канвон муж, БНХАУ-ын Жилинь муж, ОХУ-ын Приморийн хязгаар, Японы Тоттори муж оролцож, харилцаа хамтын ажиллагааны талаараа хэлэлцэж, тунхаг бичиг гаргажээ. Энэ удаагийн Захирагч нарын дээд хэмжээний уулзалт “Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжлийн түлхүүр бол байгаль орчин, аялал жуулчлал, эдийн засаг” сэдвийн дор болж, төв аймгаас 15 төлөөлөгчид оролцсон байна.
Аялал жуулчлалын талаар бодлого боловсруулах, гадаадын жуулчдад сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах зэрэг байнгын хамтын ажиллагаатай байх юм байна.
Мөн Эрдэнэ сумын нутаг дахь Чингисийн хөшөө цогцолбор, “ХIII зуун” цогцолборын талаарх мэдээллийг сурталчлах, цөлжилт, шороон шуурганаас сэргийлэх, биологийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах, хог хаягдлыг цэгцлэх асуудлаар мэдээлэл солилцохоор болжээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )