00-оо таглахгүйгээр усаа татах аюултай гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

     Британийн эрдэмтдийн үзэж буйгаар 00-д бие зассаны дараа ус татах үед агаарт маш олон тооны нян бактериуд бужигнадаг байна.

     Мэргэжилтнүүд Британийн эмнэлгүүдийн угаалтуур, суултуурын агаарын орчныг судалж үзэхэд  халдвар үүсгэх аюултай бактериуд зөвхөн дотор талд нь ч биш, ус татсаны дараа суултуураас дээш бараг 4 метрийн өндөрт агаарт тархаж байжээ. Тиймээс эрдэмтэд аль болохоор таглаагүй суултуур хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top