Ерөнхийлөгчийн зөвлөхийн нүцгэн бие интернетийг “мялаав”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

    Латвийн ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Элина Эглегийн хувийн компьютерт хакерууд халдан  нүцгэн авахуулсан зургийг нь хулгайлж интернетэд тавьжээ. Энэ нь тус орны түүхэнд  ийм өндөр албан тушаалтныг интернетэд нүцгэнээр харж байгаа анхны тохиолдол аж.

    Хэрэв Элина ерөнхийлөгчид нэр дэвшвэл энэ нүцгэн зурагных нь ачаар бүх эрчүүд түүнд саналаа өгөх тул дургүйцээд  байх хэрэггүй хэмээн блогчид түүнийг тайвшруулж байгаа гэнэ. Гэвч ерөнхийлөгчийн зөвлөх энэ явдалд ихэд эгдүүцэн цагдаад ханджээ. Тэрээр улс төрийн нэр хүндийг нь унагахыг хүсэгчдийн хийж буй ажил гэж үзэж байгаа аж. Энэ хэргийн эзэн тодорвол их сайндаа нэг жил хоригдох юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top