Монголын киночдын өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

Монголын киночид өөрсдийн гэсэн өдөртэй болжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрөгч хоёрдугаар сарын 16-ны өдөр Монголын Кино Урлагийн Зөвлөлийг байгуулжээ.

Энэхүү зөвлөлд кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ууд нэгдэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа юм байна. Тус зөвлөл кино урлагийн салбарыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн нэгдсэн гурван чиглэлээр бодлогоо боловсруулж төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэн ажиллах бөгөөд Монголын кино урлагийг дэлхийн төвшинд хүртэл хөгжүүлэн ажиллах гэнэ.

Монголын киночид зөвхөн энэ өдрийг сонгож авсан нь учиртай. Тодруулбал 1935 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын анхны “Ард” кино театр нээлтээ хийж, 1937 оны энэ өдөр “Майн” баярын жагсаалаар Монголын анхны баримтат кино гарч байсан түүхтэй аж. Тиймээс энэ түүхт өдрийг Монголын киночдын өдөр болгон тэмдэглэхээр болсон байна.

А.Төмөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top