Монголын донорын холбоо УИХ-д сонголтыг үлдээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

 Монголын донорын холбооныхон УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж буй Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэд "Бидэнтэй хамтарвал донорт аврал ирнэ, ЭМЯ- тай хамтарвал мөхөл ирнэ. Энэ хоёр замын алийг сонгох нь УИХ- д үлдлээ", "Монголд донор гэх авралын ачтан хэрэггүй бол эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барих хэрэггүй. Цусгүй учраас энэ салбар хөгжихгүй", "ЭМЯ-ны цусны бодлого хариуцсан албанд хариуцлага тооцоход ч багадана", "Төрийн хуулиар хэн дуртай нь оролдох нь туйлын бүдүүлэг алдаа", "Цус үгүй бол Монголын үндэсний аюулгүй байдал алдагдана" гэх үгсийг төр засагт хүргэхийг хүсчээ.Мөн донорын холбооны зүгээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хэд хэдэн зүйлтэй санал нийлэхгүй байгаа аж. Тухайлбал ЭМЯ-ны ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж байгаа хуулийн 15.1, 15.2 зүйл заалтыг хассан нь маш буруу үйлдэл гэнэ. Тэрхүү зүйл заалтад донорын халамж үйлчилгээ, хөнгөлөлт,эрүүл мэндийн асуудал шагнал урамшуулал, алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээх олон цогц зүйл багтаж байсан аж. Харин эдгээр зүйл заалтуудыг хассан нь “Монголыг доноргүй болгоно гэсэн үг. Бид эх орон маань илүү аюултай, найдвартай, донор цустай орон байгаасай гэсэн үүднээс эсэргүүцэж байна” гэж байсан юм.

 Т.Ялгуун     

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 01 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top