Хөтөлийн зам нэг сарын дараа ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

Хотын дарга Г.Мөнхбаяр өчигдөр Чингэлтэй дүүргийн 7, 8, 12 дугаар хорооны буюу Хүчит шонхор захаас Баянхошууны Хөтөл хүртэл 1,5 км автозам тавих ажилтай танилцлаа. Тус замын ажлын гүйцэтгэл дундаа орсон бөгөөд хотын дарга замын ажлыг шуурхай чанартай хийхийг үүрэг болгосон юм. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошуунаас хот руу, Тасганы овоо, Гэсэр сүмээр хойш чиглэх замын ачаалал 10-15 хувь багасна гэдгийг мэргэжлийнхэн тооцож байна. Уг зам нэг сарын дараа ашиглалтад орох аж. Мөн зам тавих газрын зурваст газар нь орсон иргэд  хэл үггүй  хашаагаа хойш татаж, газраа эмхлэж өгчээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top