Нью-Йоркд сэжигтэй дугтуйнууд тараагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

     ИТАР-ТАСС-ын мэдээлснээр, тавдугаар сарын 1-ний мягмар гаригт Нью-Йоркийн The Wall Street Journal сонины газар болон банк, хэвлэл мэдээллийн байгууллагууд  дотроо цагаан нунтаг агуулсан сэжиг бүхий дугтуйнуудыг хүлээж авчээ. Дугтуйны гадна талд “Майн-1-ний баярын мэнд хүргье! Энэ бол, та нар хэзээ ч хянаж чадахгүй гэсэн сануулга шүү!” гэж бичсэн байжээ.

    Цагдаагийн ажилтнуудын өгүүлснээр энэхүү цагаан нунтаг нь ямар ч аюулгүй, эрдэнэшишийн цардуулын нунтаг байсан бөгөөд уг үйлдлийн эзнээр өнгөрөх оны есдүгээр сараас Нью-Йоркд өрнөөд байгаа нийгмийн шударга бус ёсны эсрэг хөдөлгөөнийхнийг сэжиглэсэн боловч тэд эрс үгүйсгэсэн байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top