Зогсолтгүй инээдэг охин

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

    The Daily Mail-д мэдээлснээр Их Британийн 7 настай охин Энна Стивенс бараг бүтэн сар тасралтгүй инээжээ.

    Энэ явдал түүнд тархины мэс засал хийсний дараа тохиолджээ. Тэрээр хорт хавдар гэсэн оноштойгоор Ньюкастл дахь хатан хаан Виктория эмнэлэгт хагалгаа хийлгэсэн бөгөөд эцэг эх нь эхлээд түүний зан төлөвийн өөрчлөлтийг маш их гайхан шоконд орсон байна.

    Эмч нарын өгүүлж буйгаар энэ нь хагалгааны явцад тархины удирдлагын аль нэгэн хэсэгт гэмтэл үүссэнээс сэтгэл хөдлөлөө хянах чадвар алдагдсантай холбоотой аж. Одоогийн байдлаар охин олон хоногийн курс эмчилгээний эцэст инээх нь хэвийн болсон байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top