”Хайртай бол эргэж хараарай” өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

“Мөрөөдлийн театр”-ын шинэхэн уран бүтээл болох "Хайртай бол эргэж хараарай" уянгын, драмын жүжиг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болод байна. Өнөөдөр нээлтээ хийх тус жүжиг "Тусгаар тогтнолын ордон"-нд 5-р сарын 15-ны өдрийг дуустал өдөр бүр 19:00 цагаас тоглогдох гэнэ. "Мөрөөдлийн театр"-ын анхны уран бүтээл болох "Миний нууц хүү" жүжиг нь Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан тайзнаа тавигдаж үзэгч олныг байлдан дагуулсныг та бүхэн санаж байгаа биз. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон олон амжилтыг араасаа дагуулсан тус театрын хоёр дахь уран бүтээл тайзнаа амилахад ийнхүү бэлэн болжээ.

Тус жүжгийн зохиолыг МУСГЗ,яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулсан гэнэ. "Хайртай бол эргэж хараарай" жүжиг тайзнаа тавигдахтай зэрэгцээд "Ээжийн дайсан" уран сайхны кино нээлтээ хийхээр болсон нь ёстой л уран бүтээлийн хур буулгаж байна. "Мөрөөдлйн театр" анхны жүжгээ үзэгчиддээ толилуулж их амжилтыг дагуулж байсан бол өдгөө хамгийн отгон театр-ын бүрэлдэхүүн өргөжин "Х-түц" хамтлагийн жүжигчин Батааг эгнээндээ нэгтэгсэн нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.

А.Төмөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top