Асар ихээр турж чадсан англи бүсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

     Английн Йорк хотын оршин суугч 45 настай Зельда Хексби  5 жилийн турш 128 килограммаар турж   чаджээ.

     Хүнтэй суун хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй болж хувирсан тэрээр  бүхэл өдөржин гал тогоондоо хоол унд хийн, хажуугаар нь элдэв амтатнаар ходоодоо баясган өнждөг болж, сүүлдээ энэ нь бүр зуршил болон шөнө дөлөөр хүртэл сэрэн гал тогоо руугаа явж юм иддэг болсон байна.

    Ингэсээр 2007 онд 225 килограмм жинтэй болж  нэгэн удаа зүрхний цочмог өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэхдээ хүүхдүүдээ орхиод үхчихвий гэж маш их айн турахаар хатуу шийджээ.

    Зельда телевизээр рекламддаг янз бүрийн тураах бэлдмэл хэрэглэлгүйгээр зөвхөн сэтгэлийн тэнхээ гарган идэж уух хүнсэндээ хязгаарлалт хийн эхний жилд гэхэд 76 килограммаар жингээ хасч чадсан байна.

    Одоогийн байдлаар бүсгүй 98 кг жинтэй ба цаашид бассейнд явж улам их турах зорилготой байгаа юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top