IPhone утаснаас хан боргоцой үнэртдэг гэнэ шүү

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

     Япончууд гэж бид нарыг гайхуулж ханадаггүй хүмүүс шүү. Саяхан тэд нар IPhone үнэртэй болохыг тогтоожээ, гэхдээ ямар нэгэн хуванцар, цавууны үнэр биш, жинхэнэ ориг хан боргоцойн үнэр гэнэ.

      Хятад, Тайвань зэрэг Азийн бусад орны IPhone хэрэглэгчид япончуудын моодыг дууриаж утсаа үнэрлэж үзсэн  чинь үнэхээр хан боргоцой сэнгэнэж байна гэнээ.

     Гэхдээ яг үнэндээ утаснаас нь биш харин чихэвч шургуулдаг үүрнээс нь утсаа цэнэглэх үед үнэртдэг юм байх. Утсыг цэнэглэх үед үүссэн халалтаас шалтгаалан эд ангид хэрэглэгддэг уусмал ууршин жимсний үнэр ялгаруулдаг ба одоогоор мэргэжилтнүүд энэ үнэр хортой эсэхийг тогтоогоогүй байна. Гэлээ ч утсаа цэнэглэх бүрдээ ананасны үнэрээс кайф авах гээд хамраа шургуулаад байх нь бас ч таатай сайн зүйл биш гэнэ.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top