Галт зэвсгээр бор гөрөөс агнажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян“-ы хүрээнд өнгөрсөн сарын 26-29-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар Хонгор сумын Хар бэлчирт тус сумын иргэн А өнгөрсөн бямбаас ням гаригт шөнийн 01:30 цагт 32-74 ДАХ улсын дугаартай автомашин, зохих эрхийн бичиггүй ТОЗ-8 галт зэвсгээр бор гөрөөс агнаж явсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top