Жүжигчин О.Дөлгөөн: Би дипломоо ч аваагүй оюутан шүү дээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Мөрөөдлийн театрын шинэхэн уран бүтээл болох “Хайртай бол эргэж хараарай” шоу драмынхаа өндөр үүдийг өчигдөр нээлээ. Монголын урлагийн отгон театрын энэхүү шинэхэн уран бүтээл нь өнөөгийн нийгэм дэх залуусын хайр дурлал, тэр дундаа хамгийн дурсамжтай үе болох оюутан насны ариун нандин найз нөхөрлөлийг хөндөж тавихын зэрэгцээ, тус жүжгийнхээ гол дүрийн эмэгтэй Сарантэргэлийн дотоод ертөнцийг мөн Цэнгэл, Сайнаа хэмээх гэнэн залуусын үнэн төрхийг харуулсан сайн жүжиг болжээ.

Залуус мөрөөдөлдөө хүрэхийн тулд, хайртай хүндээ хайраа илчлэхийн тулд хэрхэн яаж тэмцэж байгааг шоу драм хэлбэрээр тоглосон нь үнэхээр үзэгчдэд хүрсэн.  Ямартаа ч ойрын хэд хоногт ямар нэгэн үзвэр үйлчилгээ үзэхээргүйгээр сэтгэлийн цэнгэл амслаа. Манай залуу жүжигчидийн ур чадвар ч үнэндээ маш сайн болчихож.

Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нарын санаачилсан “Мөрөөдлийн театр”-ын хоёрдох уран бүтээлийг үзэх гэж ирсэн үзэгчид “Тусгаар тогтнолийн ордон”-ын заалыг бүхэлд нь дүүргэсэн байсан юм. Үүнээс харахад манай нийт үзэгчид театр их үздэг болжээ гэсэн бодол төрж суув. Театрын зритэлийн нэг онцлог байдаг. Тоглолт болгоний дараа босч зогсоод алга ташин жүжигчиддээ хүндэтгэл үзүүлдэг тэр ч ёсоороо боллоо. Үзэгчид үнэхээр сайхан жүжиг байна хэмээн өөр хоорондоо халуун дулаанаар ярилцаж байлаа. Аливаа уран бүтээлийн сайн мууг үзэгчид дүгнэдэг болохоор энэ бүтээл чамгүй бүтээл болжээ гэдэг нь илт мэдрэгдсэн.

Отгон театрын маань отгон гишүүн болох “Банш Батаа” буюу СТА жүжигчин Баттөмөр үнэхээр авьяастай залуу юм. Хошин урлагийн тайзнаа хүн инээлгэж явсан тэрээр театрын тайзанд нэг их жижигдэхгүй гэдгээ харуулаад авсан. Үнэхээр л тус жүжгийн хамгийн хамгийн нь Батаа байлаа.

Харин гол дүр Сарантэргэл буюу жүжигчин О.Дөлгөөн энэ жил СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөх гэж байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ би одоо дипломоо ч аваагүй оюутан шүү дээ гэж хошигнож байсан. Ийнхүү “Хайртай бол эргэж хараарай” жүжгийн гол дүрийн эмэгтэй, жүжигчин О.Дөлгөөнтэй цөөн хором ярилцлаа.

Шинэхэн уран бүтээлийн гол дүрд тоглолоо. Сэтгэгдлээ хуваалцаач?

Үнэхээр сайхан өндөр сэтгэгдэлтэй байна. Жүжиг нээхээс өмнө бэлтгэл сургуулалт гээд ачаалал ар нуруун дээр жин дарж байсан бол харин одоо аваад хаячихсан юм шиг болчихлоо. Одоо тэгээд 15-ийг хүртэл өдөр болгон тоглоод  явна. Үзэгчид маш халуун дотноор жүжгийг маань хүлээж авлаа.

Одоогийн байдлаар ямар ямар уран бүтээлд тоглоод байна вэ? Сургуулиа төгссөн үү?

Энэ жүжиг миний бүтээсэн гуравдах дүр. Урьд нь “Амьдралд тавтай морил” кино, “Миний нууц хүү” жүжгүүдэд дүр бүтээсэн. Тус киноныхоо дүрд үнэхээр их хайртай. Амьдрал дээр ч гэсэн тийм байхыг хичээдэг. Энэ жил сургуулиа төгсөнө. Одоогийн байдлаар дипломоо ч аваагүй оюутан явж байна даа.

Жүжигчний мэргэжлийг яагаад сонгох болсон талаараа яриач?

Хүн болгон мөрөөдөлтэй байдаг шиг энэ бол миний мөрөөдөл байсан учраас жүжигчний мэргэжлийг сонгосон. Одоо мөрөөдөлдөө хүрэх гээд өмнөө зорилго тавиад алхам алхамаар явж байна. Явсаар байтал нэг л өдөр хүрэх байх.

Дараачийн хийх ажлын чинь төлөвлөгөө юу вэ? Кинонд тоглох саналууд ирж байна уу?

Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байгаа. Театрын маань хувьд маргаашнаас эхлээд хүүхдийн жүжгийн бэлтгэлд орох гэж байна. Хүүхдийн жүжгээ ирэх зургадугаар сарын1-нд тавихаар төлөвлөсөн. Энэ сарын дундуур манай театрынхан БНСУ-ын Пусан хотруу олон улсын театрын фиствальд явах гэж байна. Явахаасаа өмнө жүжгээ нээчихээд хүүхдийн жүжгийнхээ бэлтгэлд орчихоод явна. Харин буцаж ирээд эх үрсийн баяраар   хүүхдийн жүжгээ нээнэ. За тэгээд зун болохоор кино хийнэ гээд зөндөө олон гоё төлөвлөгөөнүүд байгаа.

Ярилцсанд баярлалаа.

А.Төмөрсүх

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anu(202.179.10.70) 2014 оны 10 сарын 20

like

0  |  0
anu(202.179.10.70) 2014 оны 10 сарын 20

like

0  |  0
anu(202.179.10.70) 2014 оны 10 сарын 20

like

0  |  0
Top