Хос залуус “Central Tower” дээрээс үсэрч амиа хорлохыг завдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

 Өчигдөр буюу тавдугаар сарын 2-ны 20 цагийн орчим  Тусгаар тогтнолын ордны хажууд байрлах “Central Tower "дээрээс хорь орчим насны хос залуус амиа хорлохыг завдаж үхэл амьдралын дээсэн дөрөөн дээр арваад минут байлаа. Энэ үед тэнд байсан хүмүүс “Яанаа, үсэрлээ ш дээ,  хүүхдээрээ шахуу залуус байна ш дээ, хайран амь, амьдрал” хэмээн дор бүрнээ шуугилдан сандарч байв. Тэд гар гараасаа хөтлөлцөн  их л дотно байх нь  "Хойд насандаа ч бие биетэйгээ хамт шүү "хэмээн хэлж байх  шиг санагдсаныг нуух юун.  Хэсэгхэн мөчийн дараа ОБЕГ-ын аврах ангийнхан ирж тэднийг амиа хорлохоос нь сэргийлж, аварсан юм.  Юутай ч Монголын хоёр иргэн цаг бусын үхлээс аврагдлаа.   Баргийн зүйлийг  даваад гарчих сэтгэлийн тэнхээ зарим залууст минь дутаад байна уу даа хэмээн өөрийн эрхгүй бодогдов. Амьдрал сайхан шүү дээ. Залуусаа. Амьд л байхад бүх асуудал аяндаа шийдэгдэнэ.

Өчигдөр болсон үйл явдлын бичлэгийг  үзнэ үү.


 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top