Ц.Улаанхүү начны шүүх хурал болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03


 Хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэмээн буруутгагдаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хорих ялаар  шийтгэгдээд  байгаа  улсын начин Ц.Улаанхүүгийн  давж заалдах шатны шүүх хурал  нийслэлийн Шүүхэд болж байна.  Өнгөрсөн жил хоёр ч шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр  Ц.Улаанхүүг буруутгаад байгаа билээ.  Давж заалдах шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top