”За” телевиз Монголд анх удаа редакцийн хараат бус байдлын гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр хараат бус эрүүл сэтгүүл зүйн төлөө, олон нийтийн үнэнийг мэдэх эрхийн төлөө, ёс зүйтэй, сэтгүүлзүйг хөгжүүлэхийн төлөө эрхэм зорилготой ажилладаг “За суваг” телевизийн хамт олон хөрөнгө оруулагчидтайгаа харилцан тохиролцож “Редакцийн хараат бус  байдлын гэрээ” байгууллаа. Энэ нь Монголын хэвлэл, мэдээллийн түүхэнд анх удаагаа болж байгаа тэмдэглэлт үйл явдал юм . Тус телевизийн зүгээс сэтгүүлзүй нь нийтийн эрх ашигт үйлчилж, зөвхөн үнэнийг олон түмэнд мэдээлэх үүрэгтэй, бас иргэдийн мэдэх эрхийг дээдлэх ёстой учраас тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хөрөнгө оруулагчид нь ил байх учиртай юм. Ингэж байж хараат бус эрүүл сэтгүүлзүй хөгжинө. Эзэмшигчдийг зарлах ажил эхлэл шатандаа байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Гэхдээ эзний бодлого бол редакцийн бодлого биш юм. Тиймээс эзэн, редакц хоёр тохиролцож хараат бус байдлын гэрээ байгуулснаар хэвлэлийн эрх чөлөө хангагдах нэг үндсэн нөхцөл бүрдэх учиртай” гэж үзэн тус алхмыг хийжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top