Ч.Улаанхүү начныг 11 жил хорих ялыг хэвээр баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр шүүхээс 11 жилийн ял сонсоод байсан. Улсын начин Ц.Улаанхүүгийн гомдлыг сая Нийслэлийн шүүхээр хэлэлцэж дууслаа. Шүүх бүрэлдэхүүн түүнийг чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. 
Баянзүрх дүүргийн давж заалдах шатны шүүхээс 11 жил хорих ял сонссон, ингэхдээ чанга дэлгэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон Ц.Улаанхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хандсан. Гэвч 2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар түүний хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Улмаар хэргийн мөрдөн байцаалт дууссаны дараа буюу гуравдугаар сарын 26-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүх хурал болж, Баянзүрх дүүргийн шүүхээс 2011 оны наймдугаар сард оноосон 11 жилийн ялыг дахин оноосон юм. Харин тэрбээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргасан юм.

Дундговь аймгийн харьяат, улсын начин Ц.Улаанхүүг Эрүүгийн хуулийн 192.3.1-т зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр яллаж байгаа юм. Түүнийг 43 ширхэг капсул, нийт 523 грамм мансууруулах бодисыг иргэн н.Болдбаатарт заруулахаар өгсөн хэмээн буруутгадаг.

 А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top