”Academy Awards”-ын бүртгэл маргааш дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

Энэ сарын 12-нд болох Монголийн кино урлагийн академийн дээд шагнал гардуулах “Academy Awards”-ын бүртгэл маргааш дуусгавар болно гэнэ. Монголын кино урлагийн академиас мэдээлсэнээр нэр дэвших кинонуудаа бүртгэж дуусаад дараагаар нь шүүгчдийн бүрэлдэхүүн тухайн номинаци тус бүр дээр шүүлтээ хийж Academy Awards-ын эздийг тодруулна.

Энэ жилийн кино наадамд сүүлийн үед хийгдсэн ихэнх кинонууд 15 номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа сурагтай. Хамгийн олон номинацид “Бодлын хулгайч” уран сайхны кино өрсөлдөж байгаа бол Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Богд Хаан” кино тус бүр гурван номинацид нэр дэвшжээ.

Дашрамд дуулгахад жил бүр уламжлал болон зохиогддог тус кино наадам Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор болдогоороо онцлог юм. Кино наадмын “гранпри” шагналыг мөн адил нийслэлийн Соёл урлагийн газар болон хотын захирагчийн албанаас олгодог. Сонирхуулахад шилдэгээр шалгарсан кинонд нийслэл хотын билэгдэл “Хангарьд” шувууг цул мөнгөөр цутгасан “Мөнгөн Хангарьд” цом болон мөнгөн шагналаар шагнах нь тодорхой болжээ.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top