Нийслэлийнхэн үерээс айх аюулгүй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

            Нийслэл хотод жил бүр үерийн аюул нүүрлэж зам, гэр хороололын гудамж усанд автаж их, бага хэмжээний хохирол амсдаг. Хоёр жилийн өмнө гэхэд зуун айл усанд автсан. Үүний улмаас олон хүн очих хаяггүй, орон гэргүй болж байсан  тохиолдол  бий. Ялангуяа долоо, наймдугаар сард усархаг бороо орох үед хотын аль нэг хэсэг тодорхой хэмжээгээр үерт нэрвэгдэх нь бараг уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жилээс иргэд үер усны аюулаас айх аюулгүй боллоо гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Нийслэл болон улсын төсвийн хөрөнгөөс энэ жил 19.2 тэрбум төгрөг гарган үерийн далан сувгийг шинэчлэх, шинээр байгуулах ажил эхлүүлээд байна. Уг ажилд баянзүрх дүүргийн 12, 13, 14, 16, 17 дугаар хороог үерээс хамгаалах Зүүн уулын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байгуулах нь энэ оны ажилд төлөвлөжээ. Нийт 4.5 километр далангийн эхний ээлжийн ажил хийгдсэнээр үндсэндээ 13, 14 дүгээр хороо үерээс хамгаалагдана. Хоёр дахь ээлжийн ажил есдүгээр сарын 1 гэхэд дуусахаар төлөвлөгдсөн. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд газар чөлөөлөх асуудлаар бэрхшээл үүсч байна гэж албаныхан хэллээ. Зөвшөөрөлтэй хэрнээ үерийн далан сувгийн трастад орсон 40 гаруй объект байна. Ямарч зөвшөөрөлгүй мөн 40 шахам айл өрх, байшин барилга бий. Хуулийн дагуу зохих журмаар газрыг шуурхай чөлөөлөх шаардлагатай байгаа юм.

Х.Даваадэмбэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top