Үйлдвэрийн ажилтнууд хоорондоо гэрлэвэл сая төгрөг олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн журам шинэчлэгдэн хэрэгжиж эхэллээ.

Ажилтан анх удаа гэр бүл болоход 500.0 мянга, үйлдвэрийн ажилтнууд хоорондоо гэрлэсэн бол тус бүрт нь 500.0 мянга, гэр бүлд нь шинээр хүүхэд мэндлэхэд хүүхдийн тоогоор 100.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болжээ.

 Харин Ахмад настны 70 насны ойд 200.0 мянга, 80 ба түүнээс дээш настанд 300.0 мянган төгрөг олгох юм. Түүнчлэн үйлдвэрийн ажилтан нас нөгчихөд ар гэрт нь 5-10 жил ажилласан бол нэг сая, 10-20 жил ажилласан бол хоёр сая,  20-30 жил ажилласан бол гурван сая, 30 ба түүнээс дээш жил ажиллсан бол дөрвөн сая төгрөгийн тусламж үзүүлэхээр журамд тусгагджээ. Ийнхүү тус үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд жинтэй арга хэмжээнүүд авч байгаа юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top