Дэлхийн хамгийн үнэтэй зураг тодорчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

 2012 оны 5 дугаар сар 3-ны өдөр Sotheby’s хэмээх дуудлага худалдаанд Эдвард Мунка зураачийн “Орилоон” хэмээх зургийг нэгэн хүн 120 сая доллараар худалдан авч рекордыг эвджээ. Уг зургийн үнэ 80 сая доллараас эхэлсэн байна.

Мунк энэ зургийн эхийг дөрвөн янзаар бүтээсэн ба олон янзын өнгийн хослолоор зуржээ. Харин Sotheby’s-д зарагдаж байсан зураг нь хувийн зураг цуглуулагч Петер Олсенийх юм. Энэ зураг нь тосон будгаар зурсан хувь нь байжээ.

Хоёр эх хувь нь Мункийн музейд, үлдсэн нэг нь Норвегийн үндэсний галерейд хадгалагддаг юм байна. Харин уг зарагдсан хувилбарыг хэн авсан нь одоохондоо мэдэгдэхгүй байгаа юм. Худалдааг гуравдагч этгээдийн оролцоотойгоор утсаар хийжээ.

Ямартай ч энэ зураг албан ёсоор дэлхийн хамгийн үнэтэй зураг болсон юм. Харин өмнөх рекорд нь Пикассо зураачийн “Нүцгэн, ногоон навчнууд ба сүйрэл” гэдэг зураг байжээ. Энэ зураг нь хоёр жилийн өмнө Christie дуудлага худалдаанд 106,5 доллараар зарагдаж байжээ.

Эх сурвалж:  news.israelinfo.ru

Б.Дөлгөөн

 




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top