Эрчүүд ямар бүсгүйг сайхан гэдэг вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

     “Сайхан бүсгүй байх гэдэг мэргэжил юм” гэж нэгэн нэрт хүн өгүүлжээ.

     Хүүхнүүд бүгд л сайхан байхыг хүсдэг: үргэлж, эсвэл тодорхой нэг болзооны үед, бүгдэд харагдахаар, эсвэл цорын ганц хүнд зориулж г.м

     Сайхан гэдэг нь тодорхой бус, хийсвэр ойлголт учраас яг тогтсон шалгуур байх боломжгүй бөгөөд тухайн харж харьцаж буй хүний төсөөлөл мэдрэхүйгээс шалтгаалдаг аж. Жишээ нь: нэг л бүсгүйг хоёр өөр эрэгтэйд харуулахад нэгэнд нь үлгэрийн дагина мэт үзэсгэлэнтэй санагдаж байхад, нөгөөд нь ямар ч сэтгэл татах юмгүй, байдаг л нэг хүүхэн харагдана.

    Тэгвэл, эрчүүдийн нүдээр сайхан бүсгүй ямар байх ёстой вэ?

     Хүний бүх л зүйл сайхан байх ёстой гэж ярьцгаадаг. Гэвч анх уулзах үед гадна байдал төрх л сэтгэгдэл үлдээнэ. Ингээд эрчүүдийн саналыг нэгтгээд үзвэл:

  1. Маш сайхан арчилгаатай гадаад төрх
  2. Нүүрний тэгш сайхан зохицол, тод гоё харц
  3. Зохицол сайтай биеийн галбир
  4. Хэлбэр загвар сайтай биедээ зохицсон хувцас
  5. Биеэ авч явах байдал
  6. Оньсого мэт секси төрх
  7. Гэрэл цацруулсан инээмсэглэл

Эцэст нь дүгнэж хэлэхэд, хэн нэгнийг хайрлаж дурласан бүсгүй л хамгийн үзэсгэлэнтэй байдаг аж, учир нь энэ дэлхийн бүх зүйл түүнд сайхан санагдаж, байнга аз жаргалыг мэдэрч, хавь орчиндоо инээмсэглэл гэрэлтүүлж явдаг.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top