“Зарим тэтгэвэр гурав дахин нэмэгдсэн”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж тавдугаар сарын 1-нээс эхэлж төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмж 23 хувиар нэмэгдээд байгаа. Мөн УИХ-ын хаврын чуулганаар тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн зөрүүг арилгах  шийдвэр гаргасны дагуу Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн батласан байна. Ингэхдээ 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, орлогоо сонгон тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн хэмжээг дээрх  хуульд орсон өөрчлөлтөөр 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхэлж байсан ажил албан тушаал, шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн нөхцөл  ижил иргэдийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү байхаар дүйцүүлэн гаргасан байна. Үүний дагуу тэтгэвэр нь янз янзаар нэмэгдэж, хамгийн багадаа 23 хувь, зарим хүнийх гурав дахин нэмэгджээ.

Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top