Хэзээ унтах хортой вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

    Нойр бол хамгийн сайн эм мөн үү? Зарим тохиолдолд үгүй гэнэ.

     Америкийн эрдэмтдийн тайлбарласнаар хүнд хэцүү, эмгэнэлт үйл явдал, мэдрэлийн системийн хэт ачааллын дараа унтах нь сөрөг нөлөөллийг үүсгэдэг гэжээ.

     Массачусетсийн их сургуулийн эрдэмтэд туршилт явуулан, хүндрэлтэй сөрөг дүрслэл бүхий үйл явдал нь хүнийг унтах үед илүү гүн бат тогтоогдож хожим нь тухайн үйлийг мартахад их бэрхшээл учруулдаг хэмээн тогтоожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар, өөрт хүндээр туссан зүйлийг даван туулахын тулд унтах биш, харин өөрийгөө тайвшруулж сатааруулах ямар нэгэн зүйлийг хийх нь илүү тустай гэнэ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top