“Замын хөдөлгөөний цагаан толгой-2012” тэмцээнд 260 хүүхэд оролцлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн тасаг хамтран сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадал хэвшлийг бага наснаас нь олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2012” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд оролцогчид  өөрсдийн насны онцлогт тохирсон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болох ба цаашлаад ирээдүйн сайн жолооч, дүрмээ мэддэг биелүүлдэг замын хөдөлгөөнд соёлтой оролцогч болж төлөвших үр дүнтэй  юм.

Энэ удаагийн тэмцээнд Сүхбаатар дүүргийн нийт 23 цэцэрлэгийн 260 хүүхэд оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорьсноос  I байранд 75 дугаар цэцэрлэг, II байранд 42 дугаар цэцэрлэг, III байранд 36 цэцэрлэгийн авьяаслаг багачууд орлоо.

Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top