Б.Долгорсүрэн, С.Ууганбаяр нар шилдэг үсчин боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Үсчин, гоо засалчдын холбоотой хамтран “Сүхбаатар-2012” мэргэжлийн аварга шалгаруулах уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн өнгө төрх болсон Vidal, City image, Image, Нандин, New face, Charming, Schworzkopf, Jewel зэрэг шилдэг салонуудын 100 гаруй үсчин, гоо засалчид амжилттай оролцож, ур чадвараа сорилоо.Эрэгтэй загварын үс тайралт төрөлд Нандин салоны Б.Долгорсүрэн, эмэгтэй загварын үс тайралт төрөлд Schworzkopf  салоны С.Ууганбаяр, эрэгтэй кератив үс хэлбэржүүлэлт төрөлд Видал салоны М.Энхбаатар, эмэгтэй Үдшийн гоёл төрөлд Нандин салоны Э.Номин, тайзны нүүр будалт төрөлд Ц.Уянга, уран сэтгэмжийн хумс засалт төрөлд ТМ студийн М.Намжим, Салбарын шоу үзүүлбэрээр Эрдэнэбулган салон тэргүүлж,  аваргын алтан медаль, цом, Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. “Сүхбаатар-2012” уралдаант тэмцээнд мэргэжлийн гайхалтай ур чадвар, авъяас чадлаараа бусдыгаа хошуучилсан Видал салоны Э.Номин “Сүхбаатар дүүргийн аварга үсчин ”-ээр шалгарч, Гран при шагналыг хүртэж, Улсын аварга үсчин, гоо засалч шалгаруулах уралдаанд оролцох эрхээр шагнууллаа.

Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top