“Никитон”-ы Бачкаг шоолж байсан охин хоёр жилийн дараа яасан бол

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Монголын хамгийн олон шүтэн бишрэгчтэй “Никитон” хамтлагийн дуучин  Батчулуун буюу Бачка “Янаг цэцэг” хэмээх анхны дуугаа зохиосноос хоёр жилийн дараа  1989 онд нэгэн тоглолтон дээр дуулжээ. Тухайн үедээ “Янаг цэцэг” дууг хүмүүс нэг их хүлээж авдаггүй байж л дээ. Гэтэл тоглолтон дээр дуулснаас хэд хоногийн дараа Бачка автобусны буудал дээр хажуу айлынхаа охинтой таарсан гэнэ. Нөгөө охин  “Чи дуулж муулаад л тэ, ямар хачин  дуу дуулдаг юм бэ” гэж нам унтраасан гэдэг. Харин “Хос хунгийн дууль” дуу гарч тухайн үеийн залуусыг жинхэнэ галзууруулсан гэхэд болно. Одоо ч ялгаагүй. Алдарт дуугаа Бачка ердөө есдүгээр ангид байхдаа л хийжээ. “Никитон” хамтлаг энэ үеэс л жинхэнэ утгаараа цөм авч эхэлсэн гэдэг. Харин хоёр, гурван жилийн өмнө шоолж, доёолоод байсан нөгөө охин шоолох битгий хэл хайрлаж бас дурласан түүхтэй аж.

Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top