Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 4-6-ны хооронд боллоо. Эхний хоёр өдрийн байдлаар цэрэг татлагын явц 92.8 хувьтай. Гэхдээ энэ бол тэнцүүлэн татан хүний хувь, нарийн дүнг мэдээлэх болоогүй гэж албаны хүн мэдээлж байна. Энэ удаад цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа залуусын дунд нүд, жингийн алдагдал, мэс засал, мэдрэл зэрэг шалтгаан зонхилсон аж. Үүнээс гадна иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн залуус цэргийн алба хааж чадахгүй болжээ. Учир нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бүх хүн иргэний үнэмлэхийг орлох зурагтай лавлагааг авсан. Гэтэл лавлагаатай хүнийг цэрэгт авахгүй гэсэн шийдвэр гарчээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )