Степногорскийн сургуулийн сурагч Максим Кувычко Омскийн Их сургууль дээр болж өнгөрсөн олон улсын шинжлэх ухаан, техникийн уралдааны ялагчаар тодрон шагнал гардсан байна. Тэрээр гадаа гудамжны агаарын халуун хүйтнээс шалтгаалан өөрөө автоматаар нээгдэж хаагддаг салхивчны технологи зохион бүтээжээ.
Зохиогч хүүгийн өгүүлснээр энэхүү төхөөрөмж нь гэр дотроо чөлөөтэй явах боломжгүй тахир дутуу хүмүүст илүү тохиромжтой ажээ. Мөн их сургуулийн багш нарын үзэж буйгаар үйлдвэрлэлийн салбарт ч ашиглах боломжтой бөгөөд цонх үйлдвэрлэлийн технологийг илүү боловсронгуй болгоход үзэл санааг нь тусгаж хэрэгжүүлбэл нилээн амжилтанд хүрэхээр юм байна.
Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )