Хурандаа О.Зоригт мэс засал хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын биеийн байдлыг харгалзан үзэж, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нарыг тавдугаар сарын 2-нд Н.П.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлсэн билээ. Одоогоор тэд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Баттай эх сурвалжийн мэдээллээр нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт  өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Клиникийн нэгдсэн III эмнэлэгт зүрхний титэм судас нээх мэс засал хийлгэсэн байна. Мэс засал амжилттай болсон, гэхдээ хурандаа О.Зоригтын биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд эгч нь түүнийг сахиж буй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top