УБЕГ төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

УБЕГ маргааш Сүхбаатарын талбай дээр 13.00 цагаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Энэ өдөр  иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, архивын болон  баримт бичгийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  иргэдэд зөвлөгөө өгч бүх төрлийн лавлагааны захиалга хүлээн авах юм байна.

Мөн хоёрдугаар сарын 27-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хооронд 100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй холбоотой эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авахаар захиалга өгсөн иргэдийн гарсан хариуг Сүхбаатарын талбай дээр олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top