Ажилгүй иргэдийн тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

 Монголын үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар энэ оны эхний дөрвөн сарын эцсээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 54 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.3 мянган хүнээр буюу 29.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин нийгмийн даатгалд эхний дөрвөн сард 528.5 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 334.8 мянга буюу 63.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 193.7 мянга буюу 36.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top